Та нартаа халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсье.

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн зуун, ЭМГ,АНЭ-ийн удидлагууд Коронавирусын цар тахлын үед ард иргэдийн эрүүл мэндийн төлөө тэргүүн шугаманд үр бүтээлтэй ажиллаж ирсэн эмч, мэргэжилтнүүд, ажилтнуудыг шагнаж урамшууллаа. МУЗГазрын шагнал ” Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан ” цол тэмдгээр Халдвар судлаач Ц.Мөнхцэцэг, Яаралтай тусламжийн жолооч Ц.Баатархуяг, ЭМЯамны ” Хүндэт Жуух бичиг” -ээр Яаралтай тусламжийн сувилагч Э.Бямбажав, лаборант М.Эрдэнэбулган, сантехникийн слесарь Н.Хилчинжаргал нар, “Эрүүл мэндийн хөгжлийн төлөө ” хүндэт тэмдгээр Амбулаторийн тасгийн мэдрэлийн их эмч Ц.Номинцэцэг, халдвартын их эмч Ж.Мөнхгэрэл нар тус тус шагнагдлаа. Та нартаа халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсье.