“ЭГЭЛХЭН БААТРУУД”-аа алдаршуулж байна.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан анхан шатны тусламж үйлчилгээг 15 эрүүл мэндийн байгууллага үзүүлж, гэрийн ажиглалт тусгаарлалтанд байгаа иргэдэд эмнэлзүйн тандалт хийж, тусгаарлан ажиглах байранд ажиллаж, коронавирус илрүүлэх 16833 түргэвчилсэн шинжилгээ хийж, 5637 PCR шинжилгээний сорьц цуглуулж, 1.1 сая м2 талбайд голомтын ариутгал халдваргүйтгэлийг маршрутын дагуу хийж голомтыг таслан зогсоох ажлыг шуурхай зохион байгуулж ажиллаж буй сум өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олонд талархлаа илэрхийлж “ЭГЭЛХЭН БААТРУУД”-аа алдаршуулж байна.