Өнөөдөр “Эрүүл мэндийг дэмжих төв” болон Хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэрийн нээлт боллоо.

Өнөөдөр “Эрүүл мэндийг дэмжих төв” болон Хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэрийн нээлт боллоо.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Эрдэмбилэг болон холбогдох мэргэжилтнүүд Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
Аймгийн нэгдсэн эмнэлэг нь иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээгээ өргөжүүлж иргэдийг санхүү болон цаг хугацааны эрсдэлд оруулахгүй нь тул тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлж одоогоор 8 хүнд урологи, 10 хүнд цээжний хөндийн мэс ажилбарыг хийгээд байна. Мөн цаашдаа бусад тусламж үйлчилгээг үзүүлэхээр эмч мэргэжилтнүүдээ сургаж байна.
Энэхүү төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээг нэг дороос чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.
Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо 5 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж буй эрт илрүүлгийн үзлэг оношилгоо шинжилгээнд 1277 хүн хамрагдсан байна.
Мөн Эрүүл мэндийн яамны санхүүжилт бүхий Хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэрийн суурилуулахаар угсралтын ажил хийгдэж байна.
Ингэснээр 2021-2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн байгууллагуудын дэргэд 26 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр барьж ашиглалтад орууллаа.
Үүнд:
– 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв /Ховд, Увс, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ аймгаас бусад/
– Эрүүл мэндийн яамны харьяа болон бусад томоохон эмнэлгүүд /УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ГССҮТ-ийн Түлэнхийн төв, ЦТЭ, АШУҮИС-ын Монгол-Японы эмнэлэг/
– Нийслэлийн СХД-ийн жишиг НЭ, Баянгол дүүргийн ЭМТ, Багануур дүүргийн ЭМТөв
Дээрх хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрүүд нь 1 цагт 20 м3 хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бидний амьсгалж буй агаарыг шүүж, цэвэршүүлсэн 95-97хувийн цэвэршилттэй, эмнэлгийн зориулалттай хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг дэвшилтэд технологи дээр суурилсан юм. 20м3/цаг Хүчин чадалтай хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн өртөг дунджаар 590,0 сая төгрөг бөгөөд нэг аймгийн 2-3 жилд хүчилтөрөгч худалдан авдаг байсан төсөвтэй тэнцэх зардлаар байгуулагдсан. Эхний 2 жилд ханган нийлүүлсэн байгууллагын баталгаат хугацаатай бөгөөд цаашдын засвар үйлчилгээ, хугацаатай солигддог сэлбэг хэрэгслийн тухайн эрүүл мэндийн байгууллага хариуцан ажиллах юм.