ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ 2 САРЫН АЯН

Эрүүл мэндийн байгууллага дахь халдварын сэргийлэлт хяналтын үйл ажиллагаа нь эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад үйлчлүүлэгч, тэдний гэр бүл болон бусад иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагааны хэм хэмжээ юм.
Иймд Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр гарсан хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах, эрүүл мэндийн байгууллага дахь ХСХ-ын алба багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх хоёр сарын аяныг зарлаж байна.