ЕБС-ын 40 сурагчдад өртөөчилсөн хэлбэрээр сургалт зохион байгууллаа.

Хүүхэд хөгжил хамгааллыг дэмжих жилийн хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал хэвшил эзэмшүүлэх зорилгоор ЕБС-ын 40 сурагчдад өртөөчилсөн хэлбэрээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Зохистой хооллолт, дасгал хөдөлгөөний ач холбогдол, ундны усны хэрэглээ, дэлгэцийн донтолтоос сэргийлэх, электрон тамхины хор уршиг, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх мэдлэг олгож гарын авлагаар хангалаа.
Сургагдсан хүүхдүүд анги хамт олон болон гэр бүл найз нөхөддөө мэдлэг олгох юм.