Онол практикийн бага хурал боллоо

 
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан ЭМГ, АНЭ, Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төв хамтран эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал зохион байгууллаа.
Тус хурал нь хүн амын дундаж наслалт, эрүүл мэндэд нөлөөлж буй эрсдэлд хүчин зүйлс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг судлан оношилгоо, эмчилгээний шинэ арга технологийг судлан бодлого боловсруулагч шийдвэр гаргагчдыг баримт, нотолгоогоор хангах зорилготойгоор зохион байгуулагдаж 21 судлаач 8 судалгааны ажлыг хэлэлцүүлж шилдэг илтгэлүүд шалгарлаа.
⭐️ 1-р байранд
АНЭ-ийн их эмч С.Оюунболд, Д.Мөнхзул, Б.Энхзул, С.Наранцэцэг нарын “Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын шинжилгээнд МТСА-ын тархалт болон антибиотикын мэдрэг ба тэсвэржилтийг судлах нь” илтгэл
⭐️ 2-р байранд
Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Х.Батцэцэг, Э.Сансартайван, Л.Оюунчимэг нарын
“Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундах вируст гепатитын халдварын тандалт, В вирусын вакцины дархлаа тогтоцын судалгаа”
⭐️ 3-байранд
АНЭ-ийн их эмч А.Адъяасүрэн, Ц.Мөнхтунгалаг нарын “Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилчдын сэтгэцийн зарим тулгамдсан асуудлыг судалсан нь” судалгааны ажлууд тус тус шалгарчээ
Онол практикийн бага хуралд оролцсон бүх судлаачиддаа талархал илэрхийлье👏