Явуулын амбулаторийн үзлэг шинжилгээ оношилгоог Нарийн мэргэжлийн эмч нарын баг Түмэнцогт суманд амжилттай зохион байгуулла.

Явуулын амбулаторийн үзлэг шинжилгээ оношилгоог Нарийн мэргэжлийн эмч нарын баг Түмэнцогт суманд амжилттай зохион байгуулж 1869 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, зорилтот насны 937 хүн 71.3% хамрагдлаа. Мөн ахмад настан, хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрт нь очиж нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн Түмэнцогт сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн хамт олон, АНЭ-ийн эмч, мэргэжилтнүүд, иргэд та бүхэндээ талархал илэрхийлье