Явуулын амбулаторийн үзлэг шинжилгээ оношилгоог Нарийн мэргэжлийн эмч нарын баг Түмэнцогт суманд амжилттай зохион байгуулж 1869 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, зорилтот насны 937 хүн 71.3% хамрагдлаа. Мөн ахмад настан, хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрт нь очиж нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн Түмэнцогт сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн хамт олон, АНЭ-ийн эмч, мэргэжилтнүүд, иргэд та бүхэндээ талархал илэрхийлье









