Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдрийн хүрээнд Өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Архи тамхины хор уршиг, Осол гэмтлээс сэргийлэх, Сүрьеэ өвчний тухай урьдчилан сэргийлэх талаар Боловсрол өргөө дотуур байрны хөвгүүдэд сургалт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ШШГАлбаны орлогч дарга Дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер, Дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ урилгаар оролцож өсвөр насны хүүхдийн зан төлөвшил, харилцааны талаар сонирхолтой ярилцлага хийлээ.

