“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ИРГЭН” уриан дор Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаж 2018 оны үйл ажиллагаагаа дүгнэн шилдгүүдээ шалгаруулан, 2019 оны зорилтоо дэвшүүлж, Эрүүл Мэндийн Газрын дарга, Сумдын Засаг Дарга, Эрүүл Мэндийн Төвийн Дарга нартай гурвалсан гэрээ байгууллаа.
2018 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр
1-р байранд Асгат сумын ЭМТ
2-р байранд Баяндэлгэр сумын ЭМТ
3-р байранд Онгон сумын сум дундын эмнэлэг
2018 оны үйл ажиллагаандаа ахиц дэвшил гаргаж ажилласан Мөнххаан сумын ЭМТ-д Өргөмжлөл хадгалуулав
Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг Дэмжлэгт Засаг Даргаар Онгон Сумын Засаг Дарга О.Үнэнбор шалгарлаа
Шалгарсан шилдгүүддээ баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсэе












