“ЭМНЭЛГИЙН ЭРХ ЗҮЙ БА ЁС ЗҮЙ” сэдэвт 2 багц цагийн сургалт

Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/19 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, эмнэлгийн мэргэжилтний багц цагийг бүрдүүлэх зорилгын хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “ЭМНЭЛГИЙН ЭРХ ЗҮЙ БА ЁС ЗҮЙ” сэдэвт 2 багц цагийн сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС-ийн багш Анагаах ухааны доктор Цэрэнбаттай хамтран зохион байгууллаа.