Эрүүл мэнд- Эрхэм баян уриан дор Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулсан бүх нийтийн кросс гүйлт 8 дахь жилдээ эхэлж 7 жилийн хугацаанд давхардсан тоогоор 70 гаруй мянган иргэн хамрагдаад байна.
2019 оны нээлтийн арга хэмжээ 13 суманд зэрэг эхэлж Баруун-Урт сумын нээлтийг ЭМГ, БТСГ, 1-р цэцэрлэг, Өсөх Дэлгэрэх Ундрах супер маркет гэсэн 4 байгууллага хамтран зохион байгууулж 41 байгууллагын 400 гаруй ажилтан албан хаагч, иргэд оролцож идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж витаминжуулалтанд хамрагдлаа.
Нээлтийг нээж АЗД, ЭМГ-ын дарга нар үг хэлж бүх нийтийн кросс гүйлтэндээ идэвхитэй хамрагдахыг уриаллаа.
ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ИРГЭН











