Өсвөр үеийнхэнд зориулсан “Эрүүл мэндийн дархлаа” сургалт, Нөхөн үржихүйн эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлт, БЗДХ-ын тухай ойлголтыг мэдэхийн ач холбогдол Өсвөр насныхны сэтгэл зүйн онцлог зэрэг сэдвүүдээр бүлгийн ярилцлагыг Баруун-Урт сумын Нийгмийн хамгааллын мэргэжилтэн, Энхжин ӨЭМТөвтэй хамтран зохион байгуулж, 2-р БДС-ийн Дуламсүрэн багштай 11А ангийн сурагчид оролцлоо. Ярилцлагын явцад сурагчид маш идэвхитэй оролцож, мэдлэгээс гадна зөв хандлагыг төлөвшүүлэх нь зүйтэй гэдгийг ойлгосон. Уг арга хэмжээг зохион байгуулж, хамтран ажилласан мэргэжилтнүүд, суралцагчиддаа талархал илэрхийлье.






