“Даралтаа хэмжихийг дадал болгоё” 14 хоногийн аян эхэллээ.

Дэлхийн артерийн даралт ихсэлттэй тэмцэх өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 17-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Сүхбаатар аймгийн хэмжээнд сүүлийн таван жилд 59676 хүн артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдан 1209 хүн буюу 2 хувь нь онош батлагдсан боловч хүн амын тэргүүлэх таван өвчлөлийн 2 дугаар байрыг цусны эрхтэн тогтолцооны шалтгаант нас баралт  эзэлж байгаа нь тус илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн өөрөө даралтаа хэмжих дадлыг эзэмших шаардлагатайг харуулж байна.

 Хүн амын дунд даралт ихсэлтийн эрсдэлт хүчин зүйлсийг таниулах, түүнээс сэргийлэх, эрт илрүүлж, иргэдийг артерийн даралт хэмжих, хянах аргад сургах, цаг алдалгүй эмчилгээнд хамрагдах дадлыг эзэмшүүлэхэд тус аяны зорилго оршино.