Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна. Үйл ажиллагаанд АНЭ, өрхийн ЭМТ, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эм ханган нийлүүлэх байгууллагууд оролцож иргэдэд үйлчилж байна. Өдөрлөгөөр: 1.Аймгийн нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэг 2. Өрхийн эрүүл мэндийн төв хеликобактери, сахар, холестрин, элэг ходоод, бүдүүн нарийн гэдэс, түрүү булчирхайн хавдар, шээсний шинжилгээг хурдавчилсан оношлуураар тодорхойлох 3. Эм ханган нийлүүлэх байгууллага эмийн танилцуулга, сургалт хийж витаминжуулалтаар хангах 4. Эмчилгээний хоолны үзүүлэн гаргаж, ясны сийрэгжилтийн аппаратаар ясны сийрэгжилт тодорхойлж зөвлөгөө өгөх зэрэг олон үйлчилгээг нэг дор үзүүлж байна. 2019. 05.30 Амжилтын талст