“ХЕПАТИТИЙГ УСТГАХ АЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЦГААЯ”

Жил бүрийн 7 дугаар сарын 28-нд “Дэлхийн хепатитын өдөр”-ийг тэмдэглэдэг өнгөрүүлдэг уламжлалтай.
2019 онд дэлхий даяар “Хепатитыг устгах ажилд хувь нэмрээ оруулцгаая” уриа дор вирүст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, өвчний хяналт, илрүүлэлт, сэргийлэлтийг сайжруулах, В вируст гепатитын вакцины хамралтыг нэмэгдүүлэх, вируст гепатиттэй тэмцэх, сэргийлэх авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүрийн анхаарлыг хандуулахаар ажиллаж байна.

15 ба түүнээс дээш насны иргэн та хепатит вирусийн илрүүлэг шинжилгээнд өрх сумын эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хамрагдаарай.