2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН
ДАРААХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ
Бүртгүүлэхээсээ өмнө доорх мэдээллийг заавал уншина уу
Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ТӨРӨЛЖСӨН (3 сараас – 1 жил) мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтнүүдийг 2018.03.05-ны өдрийн 10:00 цагаас эхлэн 2018.03.22-ны өдрийн 17:00 цаг хүртэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.chd.mohs.mn цахим хаягаар бүртгэнэ.
МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ (1-3 сар) сургалтад элсэгчдийн бүртгэлийг 2018 оны 03 дугаар сарын 05-аас 30-ны өдрүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 101 тоот өрөөнд бүртгэнэ.
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад тэнцэж зөвшөөрлийн гэрчилгээ нь хүлээгдэж байгаа элсэгчдийг ЭМХТ-ийн 101 тоот өрөөнд бүртгэнэ.
Цахимаар бүртгүүлэх:
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.chd.mohs.mn цахим хуудсанд хандаж ШАЛГАЛТ гэсэн хэсэг рүү орно. Шалгалтын бүртгэл цэсийг дарж цонхны баруун дээд хэсэгт байрлах “ХҮСЭЛТ ИЛГЭЭХ” гэсэн улаан бичгийг дарж бүртгэлийн хэсэгт холбогдоно.
Бүртгүүлэхдээ шалгалтын төрөл гэсэн цонхноос суралцах чиглэлийг доорх төрлөөс сонгоно.
Төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт (эмч)
Төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт (сувилагч)
Төрөлжсөн мэргэшлийн сургалтад бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
1. Мэдээллийг Монгол хэл дээр Кирилл үсгээр бичнэ.
2. Элсэгчдийг 2018.03.05-ны өдрийн 10:00 цагаас – 2018.03.22-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ.
3. Бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, гүйцэд оруулсан байна.
4. Оруулсан мэдээллээ нягтлан хянаж, бүртгэлийн цонхны доод хэсэгт байрлаж буй SUBMIT товчийг дарж бүртгэлээ дуусгана.
5. Хэрэв та бүртгэлээ зөв хийсэн бол Таны бүртгэл амжилттай болсныг илтгэх “Таны бүртгэл амжилттай боллоо. Баяр хүргэе” гэсэн цонх шинээр гарч ирнэ.
6. Элсэгч нь бүртгэлийн мэдээллийг үнэн зөв оруулсан эсэхийг хариуцах бөгөөд худал мэдээлэл оруулсан тохиолдолд элсүүлэхгүй.
7. Элсэлтийн шалгалтын босго оноо 70 байх ба онооны дарааллаар жагсааж, тухайн мэргэшлийн чиглэлийн хяналтын тоонд багтаан хамгийн өндөр оноо авсан эмнэлгийн мэргэжилтнийг элсүүлнэ.
Шалгалтын хуваарь:
Шалгалтын хуваарийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр www.chd.mohs.mn цахим хаягийн ШАЛГАЛТ цэсээр дамжин шалгалтын хуваарь сонголтоор орж танилцана. Хуваарилагдсан танхимд тогтсон цагт хүрэлцэн ирсэн байна.
Элсэлтийн шалгалт:
Төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтыг 2018.03.26-27 нд зохион байгуулна.
Та шалгалтад ирэхдээ дараах бичиг баримтыг ЭХ ХУВИАР НЬ бэлдэж ирнэ үү!
Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа
Сургууль төгссөн диплом /Гадаадын бусад улс оронд төгссөн бол орчуулгын хамт/
Шалгалтын төлбөр төлсөн баримт
1. Шалгалтын төлбөр 10,000 төгрөг
2. Хүлээн авах банк Төрийн сан
3. Хүлээн авах байгууллага Эрүүл мэндийн хөгжлийн төв
4. Зориулалт Шалгалтын төлбөр /Овог,
нэр, регистрийн дугаар/
5. Дансны дугаар 100900020020
