МСЭМХ-оос Өвөрхангай аймгийн ЗДТГ, ЭМГ-тай хамтран сүрьеэгийн сургалт зохион байгуулж, аймаг, сумын удирдлагууд, сумдын Засаг дарга, БОЭТ-ийн Сүрьеэгийн диспансери, ЭМТ-ийн дарга, эмч, эмнэлгийн мэргэжилтэн 70 гаруй хүн оролцлоо. Сургалтаар сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал, тусламж, үйлчилгээний бодлого, заавар, тархалтын болон эмэнд тэсвэржилтийн судалгааны үр дүн, зөвлөмжөөс танилцуулан, цаашид орон нутагт хэрэгжүүлэх ажлын чиглэл, саналыг хэлэлцлээ.
Сүрьеэг тэглэе. Манлайлагчдыг хайж байна. Орон нутгийн шат шатны удирдлагууд та бүхэн ч манлайлагч байж чадна. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.

