2019 оны 10 сарын 4-17 хооронд Дархлаажуулалтын 10 хоногийн аяныг улс орон даяар “ТОМУУГААС СЭРГИЙЛЬЕ” уриан дор зохион байгуулагдаж аяны хүрээнд улирлын томуугийн вакцин хийгдэнэ.
Аймгийн хэмжээнд нийт 2050 хүн тун томуугийн вакцин татан авч сум өрхийн эрүүл мэндийн төвд хуваарилан ажиллаж байна.
Иргэд та бүхэн харъяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандан сайн дурын вакциндаа хамрагдаарай.
Жич: Томуугийн сайн дурын вакцин 1 хүн тун нь 15 000 төгрөг
