“Бүсийн аварга тогооч шалгаруулах” ур чадварын уралдаан зохион байгуулагдлаа.

13 сумдыг,  Дарьганга, Баяндэлгэр, Манххаан 3 бүсэд хувааж 2019 оны 10 дугаар сарын 04-06, 24-27-ны өдрүүдэд худалдаа, нийтийн хоолны салбарын 157 хүнийг хамруулан  “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяны хүрээнд “Нийтийн хоолны салбарт эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь”, “MNS 49:2019 хоол үйлдвэрлэлийн газрын шинэчлэгдсэн стандарт”, “MNS 5021:2019 жижиглэн худалдаа эрхлэгчдийн шинэчлэгдэн батлагдсан стандарт”, “Сав баглаа боодлын стандарт, хаягжилт”, “ Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гал тогоо, мөн тогооч нарын  анхаарах асуудал”, “Орчин үеийн   хоолны чиг хандлага” практик сургалт, “Бүсийн аварга тогооч шалгаруулах” ур чадварын уралдаан, спортын 2 төрөлт тэмцээн, урлагийн тоглолт зэргийг амжилттай зохион байгуулсан.

Санаачлан зохион байгуулагч: Эрүүл мэндийн газар

Зохион байгуулагч: Аймгийн ЗДТГ,  ЭМГ, СХЗХ, Тогоочдын холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Дарьганга,Мөнххаан  сумын ЗДТГ