Аймгийн Засаг даргын 2020 оны А/134 захирамжаар Шинэ корона вирус COVID 19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх нэгдсэн зохион байгуулалт удирдлагаар хангаж ажиллах “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах баг” томилогдсон. Тус багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран Шуурхай штабын багийн ахлагч, гишүүд, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулж байна.



