

Мөн тэрбээр “Төр засгаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны ачаар Цагаан сарын үе амар тайван өнгөрлөө. Гэхдээ энэ дэг журмаа үргэлжлүүлэн баримтлах учиртай.
Шинэ коронавирус Монгол Улсад ороод ирэхэд нь оношилж чадах ч эмчилгээний арга төвөгтэй бөгөөд өвчтөний нас, дархлааны байдал, биеийн онцлогоос ихээхэн хамаарч, эмчилгээнд нь ямар их хөрөнгө зардал гарч байгааг та бүхэн гаднын хэвлэлүүдээс харж байгаа байх. Тиймээс бидний гол төлөвлөгөө бол вирусийг оруулж ирэхгүй байх” гэдгийг анхаарууллаа.


Улсын онцгой комиссын тогтоолоор Солонгос, Япон, Итали зэрэг улсаас эх орондоо ирж байгаа иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс 14 хоног тусгаарлан ажиглалтад авах шийдвэр гарсан.
Шийдвэрийн дагуу одоогоор Дорнодод 5, Замын-Үүдэд 104, Жаргалантад 17, Асралт эмнэлэгт 37 иргэнийг тусгаарлаад байна. Мөн Архангай, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймагт ч тусгаарлан ажиглаж байгаа иргэд бий.
Өнөөдөр Турк, Бангкокоос нислэгүүд орж ирж байгаа. Тиймээс бид энэ нислэгүүдээр голомт дахь нутгаас ирсэн иргэдийг тусгаарлан сэргийлэх арга хэмжээг авсан.
Үүнээс гадна дараагийн нислэгүүдээр ирэх иргэдийг тусгаарлах эмнэлгүүдийг бэлэн болгосон.
Түүнчлэн Сөүлээс Эрхүү рүү дамжин ниссэн иргэдийн мэдээлэл бидэнд байгаа учраас тусгаарлах өрөөнүүдийг бэлдэн ажиллаж байна.
Төр засгаас маш их арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ өвчний тархалтыг хязгаарлах боломж хумигдаж байгаа учраас хүн бүр урьдчилан сэргийлэх ажлыг хариуцлагатайгаар авах зайлшгүй шаардлагатайг ДЭМБ-аас хэлж байна” гэв.
