2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН (3 сараас – 1 жил) сургалтын элсэлтийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтнүүдийг 2020.03.03-ны өдрийн 10:00 цагаас эхлэн 2020.03.19-ны өдрийн 17:00 цаг хүртэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.hdc.gov.mn цахим хаягаар бүртгэнэ.
МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ (1-3 сар) сургалтад элсэгчдийн бүртгэлийг 2020 оны 03 дугаар сарын 9-өөс 03 дугаар сарын 20-ны өдрүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 101 тоот өрөөнд бүртгэнэ.
Жич: ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТГҮЙ.
ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ:
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим www.hdc.gov.mn хуудсанд хандаж ШАЛГАЛТ гэсэн хэсэг рүү орно. Шалгалтын бүртгэл цэсийг дарж цонхны баруун дээд хэсэгт байрлах “ХҮСЭЛТ ИЛГЭЭХ” гэсэн улаан бичгийг дарж бүртгэлийн хэсэгт холбогдоно.
Бүртгүүлэхдээ шалгалтын төрөл гэсэн цонхноос суралцах чиглэлийг доорх төрлөөс сонгоно.
Төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт (эмч)
Төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт (сувилагч) /лаборант, бага эмч, дүрс оношилгооны техникч, хөдөлгөөн засалч, МУАУ-ны сувилагч/
Сургалтад бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
1. Мэдээллийг Монгол хэл дээр Кирилл үсгээр бичнэ.
2. Элсэгчдийг дээр заасан хугацаанд бүртгэнэ.
3. Бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, гүйцэд оруулсан байна.
4. Оруулсан мэдээллээ нягтлан хянаж, бүртгэлийн цонхны доод хэсэгт байрлаж буй SUBMIT товчийг дарж бүртгэлээ дуусгана.
5. Хэрэв та бүртгэлээ зөв хийсэн бол Таны бүртгэл амжилттай болсныг илтгэх “Таны бүртгэл амжилттай боллоо. Баяр хүргэе” гэсэн цонх шинээр гарч ирнэ.
6. Элсэгч нь бүртгэлийн мэдээллийг үнэн зөв оруулсан эсэхийг хариуцах бөгөөд худал мэдээлэл оруулсан тохиолдолд элсүүлэхгүй.
7. Элсэлтийн шалгалтын босго оноо 70 байх ба онооны дарааллаар жагсааж, тухайн мэргэшлийн чиглэлийн хяналтын тоонд багтаан хамгийн өндөр оноо авсан эмнэлгийн мэргэжилтнийг элсүүлнэ.
Шалгалтын хуваарь:
Төрөлжсөн мэргэшлийн шалгалтыг хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр www.hdc.gov.mn цахим хаягийн ШАЛГАЛТ цэсээр дамжин шалгалтын хуваарь сонголтоор орж танилцана. Элсэгчид хуваарилагдсан танхимд тогтсон цагт хүрэлцэн ирсэн байна.
Элсэлтийн шалгалт:
Та шалгалтад ирэхдээ дараах бичиг баримтыг ЭХ ХУВИАР НЬ бэлдэж ирнэ үү!
· Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа
· Сургууль төгссөн диплом /Гадаадын бусад улс оронд төгссөн бол орчуулгын хамт/
· Шалгалтын төлбөр төлсөн баримт
1. Шалгалтын төлбөр 10,000 төгрөг
2. Хүлээн авах банк Төрийн сан
3. Хүлээн авах байгууллага Эрүүл мэндийн хөгжлийн төв
4. Зориулалт Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/
5. Дансны дугаар 100900020020
Шалгалтын дүнг шалгалтын www.hdc.gov.mn цахим хуудсанд байршуулна.
ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД
ТЭНЦСЭН ТОХИОЛДОЛД ДООРХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ:
Төрөлжсөн мэргэшлийн сургалтад элсэгчийн бүрдүүлэх материал:
1. Суралцахыг хүссэн өргөдөл
2. Иргэний үнэмлэхийн хуулбар
3. Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их дээд, сургууль
коллеж төгссөн диплом /нотариатаар баталгаажуулна/
4. Үндсэн мэргэшлийн үнэмлэх /нотариатаар баталгаажуулна/
(сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд хамаарахгүй)
5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ
/нотариатаар баталгаажуулна/
6. Нийгмийн даатгалын дэвтэр зурагтай, тушаалтай хэсэг.
/нотариатаар баталгаажуулна/
7. Төрийн санхүүжилтээр суралцаж байгаа бол гурвалсан гэрээ 3%
/загварыг эндээс татаж авна уу/
МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТГҮЙ ТУЛ 2020 оны 03 дугаар сарын 9-20-ны өдрүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 101 тоотод бүртгүүлэхдээ доорх материалыг бүрдүүлж ирнэ.
1. Суралцахыг хүссэн өргөдөл
2. Иргэний үнэмлэхийн хуулбар
3. Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их дээд, сургууль
коллеж төгссөн диплом /нотариатаар баталгаажуулна/
4. Үндсэн мэргэшлийн мэргэшлийн үнэмлэх /нотариатаар/ (сувилагч,
тусгай мэргэжилтнүүдэд хамаарахгүй)
5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ
/нотариатаар баталгаажуулна/
6. Нийгмийн даатгалын дэвтэр зурагтай, тушаалтай хэсэг. /нотариатаар
баталгаажуулна/
7. Төрийн санхүүжилтээр суралцаж байгаа бол гурвалсан гэрээ 3%
/загварыг эндээс татаж авна уу/
ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА
Утас: 9313-1767
