“АНТИБИОТИКТ МЭДРЭГ , ШИНЖ ЧАНАРЫГ ТОДОРХОЙЛОХ, ХЯНАХ, ЛАБОРАТОРИЙН ОНОШИЛГОО”Сэдэвт хэлэлцүүлэгт АНЭ-ийн амбулаторын Чих хамар хоолой, Дотор, Хүүхэд, Мэс засал, Шүд, Халдвартын эмч нар болон Ортой хувийн эмнэлгүүдийн их эмч, ӨЭМТөвүүдийн их эмч, Эм хангамжийн байгууллагын эм зүйч, эм найруулагч нийт 40 гаран эмнэлгийн мэргэгжилтэнүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийн явцад Антибиотикийн зохисгүй хэрэглээг төлөвшүүлэхэд:
эмнэлгийн байгууллагууд хуулийн заалтыг ягштал мөрдөж хэрэгжүүлэх
эмийн сангууд зөвхөн жороор хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх
хэрэглэгчийн хувьд зохистой хэрэглээнд суралцаж өөрөө өөрсдийгөө хамгаалах нь чухал гэсэн бодлогын чанартай саналыг илэрхийлэв.

