ЭМГ-ын мэргэжилтэн, Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхитэнтэй танилцах, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох уулзалт арга хэмжээ 2020 оны 08 сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн газарт боллоо. Уг арга хэмжээнд хоёр байгууллагын нийт 20 гаруй ажилтан албан хаагч, сайн дурын идэвхитэн нар хамрагдан хоорондоо танилцан, харилцан туршлага солилцох, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар ярилцан нэгэн өдрийг хөгжилдөн өнгөрүүллээ.
Энэхүү арга хэмжээнд цаг заваа гарган идэвхитэй оролцсон нийт мэргэжилтнүүд болон Улаан загалмайн сайн дурын идэвхитэн нартаа талархсанаа илэрхийлье





