Уулзалтад Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулаад зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй нэн шаардлагатай ажлуудыг онцлон дурдсан юм. Засаг дарга М.Идэрбат хэлэхдээ эмнэлгийн хүний нөөц, боловсон хүчний бодлогыг нэн түрүүнд тавьж анхаарал хандуулна мөн нэн шаардлагатай хийгдэх ажлуудыг шат дараалалтай судалгаа тооцооны үндэслэлтэй хийж хэрэгжүүлнэ хэмээсэн юм.





