Мөнххаан суманд Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, бэлэн байдлыг үнэлэхээр Эрүүл мэндийн газраас томилогдсон ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 19 нд ажиллалаа. 1. Сумын онцгой комиссын гишүүдэд Тохиолдлын удирдлагын тогтолцооны багуудын үүрэг чиглэл, 2. Сумын хэмжээнд салбар дундын эрсдлийн үнэлгээ хийх аргачлалыг зааж, эрсдлийн үнэлгээг хийлгэж зөвлөмж боловсруулах, төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, 3.Эрүүл мэндийн төвийн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, бэлэн байдлыг үнэлэх, 4. Тусгаарлан эмчлэх, тусгаарлан ажиглах байрны бэлэн байдлыг үнэлэх, 3. Эм эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийн бэлэн байдлыг үнэлэх, 4.Лабораторийн сорьц авах, тээвэрлэх, коронавирусын халдварын сэргийлэлт хяналтын үйл ажиллагааг тус тус үнэлэн зөвлөн туслаж ажилсан байна. Эрсдлийн үнэлгээ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ гарч цаашид салбар хоорондын оролцоог сайжруулах, бэлтгэл бэлэн байдал, холбогдох тушаал шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах үүрэг чиглэл өгч ажиллалаа.


