Эрүүл мэндийн байгууллагууд 2021 оны 1 дүгээр сарын 6-наас эхлэн 14 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

 
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор халдварын сэргийлэлт хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, чангатгах талаар бүх шатны “Эрүүл мэндийн байгууллагуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хяналт шалтгалт хийх ” талаар АНЭ, өрх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга эрхлэгч нарт үүрэг чиглэл өглөө.