Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн мэс заслын багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаа боллоо. Ингэснээр аймагтаа дурангийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байгаа юм.