“Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх” сургалт боллоо.

“Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба, Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газартай хамтран “Коронавирүст халдвар (Ковид-19)-ын вакцинжуулалт”, “Тарилгатай халдварт өвчний тандалт”, “Вакцин менежмент” сэдэвт сургалтыг хөтөлбөрийн дагуу 2 өдөр амжилттай зохион байгуулж дууслаа. ✅✅✅Сургалтанд Аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвийн 40 эмч, вакцинатор сувилагч оролцов. ✅✅✅Сургалтыг дархлаажуулалтын хамралтын мэдээ тайлан гаргах, вакцин менежментийн чиглэлээр онол болон дадлага хослуулан зохион байгууллаа. 🏥Сургалт зохион байгуулсан ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны хамт олонд баярлалаа.