C ВИРУСГҮЙ СҮХБААТАР АЙМАГ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гастроэнтерологийн төвтэй хамтран
*Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний менежмент* сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.
Сургалтанд ЭМГ, АНЭ, өрх сумын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Сургалтыг
1. ЭМГ-т Элэгний В,С,D вирусийн эсрэг эмчилгээ, хяналт, Ходоодны архаг үрэвсэл, цөсний замын цочмог эмгэг, нойр булчирхайн цочмог үрэвсэл, гэдэсний үрэвсэлт эмгэгийн эмчилгээ, оношилгоо менежмент зэрэг сэдвүүдийн хүрээнд танхимаар
2. АНЭ- т дурангийн шинжилгээг шаардлагатай хүмүүст хийж, элэгний хатуурлын улмаас улаан хоолойн венийн судасны өргөсөлтэй цус алдах эрсдэлтэй хүмүүст өргөссөн судсыг боох эмчилгээ болон ходоодны ургацагтай хүний ургацагийг авах дурангийн мэс ажилбар ажлын байрны дадлага хэлбэрээр хийж байна
Энэхүү сургалтыг орон нутагт ирж танхим болон дадлага хослуулан зохион байгуулж буй Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гастроэнтерологийн төвийн эмч нартаа ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлэе.