Эрүүл мэндийн салбарын үе үеийн түүчээ эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууд та нартаа Эрүүл Мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэнд хүргэе

Эрүүл мэндийн салбарын үе үеийн түүчээ эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууд та нартаа Эрүүл Мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэнд хүргэе
Бүтэн 100 жилийн хугацаанд хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олсон ололт амжилт бүр өөрийн зүрх сэтгэл, оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд та бүхний хичээл зүтгэл хөдөлмөрийн үр дүн юм.
Сүхбаатар аймаг эрүүл мэндийн 55 байгууллага 749 эмч эмнэлгийн ажилтантайгаар эрүүл мэндийн салбар өргөжиж аймаг орны хөгжлийн “үндсэн тулгуур” салбар болтлоо хөгжиж хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалан ажиллаж байна.
Цагаан нөмрөгт баатруудын төлөөлөл, эрхэм танд болон танай гэр бүлд эрүүл энх, урт удаан, аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөе!
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар