“ЧАДАМЖТАЙ БАГ – ЧАНАРТАЙ ТУСЛАМЖ ” АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 
Сумын эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, туслах сувилагч, жолооч нарын багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, осол гэмтэл, яаралтай тусламжийн үед эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй шуурхай үзүүлэх,яаралтай түргэн тусламжийн авто машины бэлэн байдлыг сайжруулах, харилцан туршлага судлуулах зорилгоор 2023 оны 10 сарын 28 – 29-ний өдрүүдэд Баяндэлгэр суманд “Чадамжтай баг – Чанартай тусламж” ажил мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа. Уг арга хэмжээг ЭМГ, АНЭ, Баяндэлгэр сумын ЗДТГ, Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулсан. Ажил мэргэжлийн уралдаанд анхан шатны 10 эрүүл мэндийн байгууллагын 40 эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид оролцож мэдлэг ур чадвараа сорин өрсөлдөж
🥇Тэргүүн байр – Д.Аззаяа ахлагчтай Баяндэлгэр сумын ЭМТ-ийн баг
🥈Дэд байр – Н.Ууганбаяр ахлагчтай Асгат сумын ЭМТ-ийн баг
🥉Гутгаар байр – А.Майцэцэг ахлагчтай Түмэнцогт сумын ЭМТ-ийн баг
📍Шилдэг эмч – Ц.Дайчинбат Уулбаян сумын ЭМТ-н их эмч
📍Шилдэг сувилагч – С.Хулан Асгат сумын ЭМТ-н сувилагч тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!