Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын эрүүл мэндийн төв Жишиг Эрүүл мэндийн төв болох түүхэн сайхан арга хэмжээ боллоо.

 
📚АШУҮИС- ЭМГ -Монгол Улсын гавъяат багш Гомбосүрэнгийн Батмөнхийн нэрэмжит Сүхбаатар сумын ЭМТ-ийн хамтын ажиллагааны арга хэмжээнд АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар, эмнэлэг хариуцсан дэд захирал АШУ-ны доктор профессор Tserendagva Dalkh багш, АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч доктор, профессор Г.Эрдэнэтуяа, багш доктор П.Хэрлэн, АУС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор А.Товуудорж, АУС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Болорчимэг, НАСС-ийн Шүдний тулгуур эд сувгийн эмчилгээний тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Баярчимэг, резидент эмч нарын хамт, мөн АУС-ийн Зүрх судас судлалын тэнхимийн багш Н.Бат-Эрдэнэ, АУС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн багш доктор, дэд профессор Төгсжаргал нарын эрдэмтэн багш нартайгаа хамтран оролцлоо.
Цаашид Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбартаа мөн нийт ард иргэдийн сайн сайхны төлөө үе шаттайгаар сайхан ажлуудыг хийх болно.
Дашрамд Г.Батмөнх багшийнхаа үр хүүхдүүд ах эгч дүү нарт нь талархлаа илэрхийлэн эрүүл энх саруул сайхныг хүсье.