Энэ жилийн дэлхийн гар угаах өдрийг “ЦЭВЭР ГАР- ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЖОР” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг Дэлхийн гар угаах өдөр хэмээн тунхаглаж дэлхий даяар эрүүл ахуйн дадлыг сайжруулахыг уриалсан байдаг. Энэ жилийн дэлхийн гар угаах өдрийг “ЦЭВЭР ГАР- ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЖОР” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Эрүүл мэндийн газар, 3-р Бүрэн дунд сургуулийн “Харах өнцөг” клубын сурагчидтай хамтран 1-5 ангийн сурагчдад Гарын эрүүл ахуй, гар угаах дарааллын талаар сургалтыг хйиж 6-10 ангийнхны дунд “ЦЭВЭР ГАР- ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЖОР” сэдэвт гар зургийн уралдааныг зарлан амжилттай зохион байгууллаа.
Гараа савандаж угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах хамгийн хялбар арга гэдгийг ойлгуулах зорилгоор Баруун-Урт сумын 8-н цэцэрлэгийн 234 хүүхдэд Гар угаах дараалал, Цэгэн массаж, Амны хөндийн эрүүл ахуйн талаар сургалтуудыг хийж, 2-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 56 сурагчдад АХА тэмцээнийг зохион байгуулж гараа тогтмол савандаж угаах дадлыг нэмэгдүүлж эрүүл амьдралын үндэс болохыг ойлгууллаа.