Халдварын сэргийлэлт хяналтын тогтолцоог бэхжүүлэх эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлын ажилчдыг бэлтгэх, чадавхжуулах сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Аймгийн эрүүл мэндийн газраас зохион явууллаа.
Тус сургалтаар эрүүл ахуйн тухай хууль, хог хаягдлын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, хөтөлбөр, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр мэдээлэл өглөө. Сургалтад 19 байгууллагын холбогдох мэргэжилтнүүд хамрагдлаа.










Хамтран ажилласан: Аймгийн нэгдсэн эмнэлгийн тархвар судлаач эмч Б. Эрдэнэтуяа танд баярлалаа.










