Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр эмч мэргэжилтнүүдээ шинэ мэдлэг мэдээллээр хангах, тэдний чадавхыг сайжруулах зорилгоор МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХЫН ТЭНХИМ, АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимтэй хамтран 2025.02.15-ны өдөр
– “Хүүхдэд зонхилон тохиолдох эмгэгүүд”,
– “Амьсгалын эмгэгийн үеийн менежмент” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
… Уг сургалтыг МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХЫН ТЭНХИМ-ийн тэргүүн АУ-ны доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх эмч Г.Эрдэнэтуяа, АУ-ны доктор, Тэргүүлэх зэргийн эмч П.Хэрлэн нар явуулсан ба сургалтад ЭМГ, АНЭ, Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн 31 эмч мэргэжилтэн хамрагдсан.







