Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтын дор Монгол хүний давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх, иод дутлаас сэргийлэн иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, давс багатай хоол, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн 2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, хоолны давсны агууламжийг 30% хүртэл бууруулах зорилгоор Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье 2 аяныг зохион байгуулах ажлын хэсгийг мэдээллээр хангах цахим сургалтанд хамрагдлаа. Сургалтыг МХГазар НЭМҮТөв, ХХААЯ хамтран зохион байгууллаа
Уг аянд Сүхбаатар аймгийн 18 байгууллага оролцохоор хүсэлтээ ажлын хэсэгт ирүүлээд байна.





