“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр үргэлжилж байна.

Монгол улсын засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоол “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 15 аас дээш насны иргэдийг элэгний гепатитын В, С вирусын илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд эрүүл мэндийн даатгалаар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамруулах ажил үргэлжлэн явагдаж байна.
Иргэн та гепатитын илрүүлэг шинжилгээнд хамрагдсанаар:
1. Гепатитын В, С вирусыг илрүүлэг шинжилгээнд хамрагдсанаар эрт илрүүлэн, оношилгоо эмчилгээнд үнэ төлбөргүй хийлгэснээр элэгний хорт хавдрын өвчлөл нас баралтаас урьдчилан сэргийлнэ.
2. Таньд вирусын халдвар илэрсэн тохиолдолд 240-360 төгрөгний оношилгоо, эмийн эмчилгээний 630 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалаас авах боломжтой.
3. Гепатитын В вирусын халдваргүй иргэд өрх сумын эрүүл мэндийн төвд хандан сайн дурын дархлаажуулалтад хамрагдан өөрийгөө болон гэр бүлээ халдвараас хамгаалах боломжтой.
Иргэн бүр эрүүл мэндээ хамгаалъя