АНТИБИОТИКИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЖ, НЯНГИЙН ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЬЕ” ӨДӨРЛӨГ

Эрүүл мэндийн газар , Нийгмийн даатгалын хэлтэс, Өрхийн ЭМТөв, Эм хангамжийн байгууллагууд хамтран “Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлье” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018 оны 3 сарын 28-нд “Зүүн бүсийн худалдааны төв”-д зохион байгууллаа. Аяныг нээж ЭМГ-ын дарга Н.Батсанаа, Монос Сүхбаатар ХХКомпани захирал Н.Алтантуяа нар үг хэлэв.
Өдөрлөгийн үеэр Өрхийн ЭМТөвийн эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгч, бага эмч нар иргэдийн цусны даралт, ясны сийргэжилт, нүдний хараа, биеийн өндөр жин индекс, сахарын хэмжээг тодорхойлох, эмнэлзүйн эм зүйч нар эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Уг үйл ажиллагаанд 100 гаруй иргэдэд эмч нар үзлэг хийн зөвлөгөө өгч ажиллаа.