Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлье 1 сарын аяны хүрээнд “ БАКТЕРИЙН ТЭСВЭРЖИЛТ БА БАКТЕРИЙН ЭСРЭГ ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ”, “ХҮҮХДИЙН БӨӨР ШЭЭСНИЙ ЗАМЫН ХАЛДВАРЫН ЭМЧИЛГЭЭ сэдэвт 2 багц цагийн сургалтыг АУ-ын доктор, дэд профессор, МЭЭЭСХ-ны тэргүүн, ЭМЯ-ны хүний эмийн зөвлөл, эм судлалын салбар зөвлөлийн дарга П. Батхуяг, АУ-ны доктор, клиникийн профессор, ЭХЭМҮТ-ийн бөөр, булчирхайн тасгийн тэргүүлэх зэргийн эмч Л. Дашиймаа нартай хамтран зохион байгууллаа. Тус сургалтанд 78 их, бага эмч, эм зүйч, эм найруулагч нар хамрагдлаа. Сургалтын дараа стор, энгийн эмийн жор дээр дүн шинжилгээ хийн бүлгийн ажил ажиллаа. Бидэнд үнэтэй мэдлэг, мэдээлэл өгсөн багш нартаа баярлалаа.








