Эрүүл мэндийн газраас Дарьганга суманд ДЭМБ-ын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийг өргөжүүлэх нь “төслийн үйл ажиллагааг иргэд болон эрүүл мэндийн байгууллагуудад сурталчлах зорилгоор тус сумын 3-р багийн төв дээр үзүүлэх сургуулийг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Дарьганга, Асгат, Халзан Түвшинширээ,Сүхбаатар сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд,болон 200 гаруй иргэд оролцлоо.
Уг төсөл нь хөдөөгийн алслагдсан цэгт амьдарч байгаа малчид , иргэдэд “хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын дор явуулын хэлбэрээр гэрт нь очиж гар утас , өвчтөн хянах төхөөрөмж, дижитал хэрэгсэл болон утасгүй төхөөрөмж ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэгээрээ онцлог юм. Иргэдийг эрт илрүүлэг үзлэгт хамруулж эхо, зүрхний цахилгаан бичлэг, сахар, холестрин,хеликобактери , элэгний В,С вирус , ХДХВ/ДОХ зэрэг 7 төрлийн хурдавчилсан оношлуураар шинжилгээг хийж байна .










