ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН АЖИЛЧДЫН 2019 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

2019.12.19

Мэргэжилтэн, ажилтны 2019 оны  үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлж Эрүүл мэндийн газрын “Шилдэг мэргэжилтэн”, “Шилдэг ажилтан”, “Шилдэг баг”,  “ЭМГ-ын даргын нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлж, хамт олны саналаар шалгаруулах зорилготойгоор ЭМГ-ын нийт 38 ажилтан, мэргэжилтнүүд тайлангын хуралд оролцлоо.

 

Тайланд нийт 14 мэргэжилтэн, ажилтанууд 2019 онд хийсэн ажлын тайлангаа  танилцууллаа.

Мөн Баримт бичиг нягтлан шалгах комисс, Биеийн тамир спортын хамтлаг, Хяналт шинжилгээ, үнэлгээний баг, ЭМГ-ын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо 2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа тайлагналаа.