Тусгай хоолны дэглэмтэй газруудын тогооч нарын сургалтыг зохион байгуулж байна.

Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газар нь 2012 оноос хойш Тусгай хоолны дэглэмтэй газруудын тогооч нарын сургалтыг тасралтгүй 8 жил зохион байгуулж байна.
2️⃣0️⃣2️⃣0️⃣оны эхэнд Баруун-Урт сумын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 👩‍🍳👩‍🍳👩‍🍳тогооч няравын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүүхдийн хоол, шим тэжээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх замаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах, хоолны цэсийг баяжуулж, хүнсний бүтээгдэхүүний сонголт, тэнцвэртэй хоол ба давс, чихрийн агууламжийг бууруулах технологийн боломжуудыг тогооч, нярав нарт таниулах, гар угаах, халдвар хамгаалалыг мөрдөхөд анхаарах, ТТТӨвчнөөс сэргийлэхэд хоол эмчилгээний мэдлэг зорилгоор онол, дадлага хослосон сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 4️⃣0️⃣ хүн хамрагдаж мэдлэгийн түвшигээ 30%👍👍-иар сайжруулсан үр дүнтэй сургалт боллоо.
Мөн сургалтанд оролцогч байгууллагууд өөрсдийн бренд хоолыг авчирч хоолны давсны агууламжийг тодорхойлуулахад давс бага агуулсан хоолоор үйлчлүүлэгчид, хүүхдүүддээ хооллож технологийн картын дагуу үйлчилдэг болох нь харагдаж байна.
Хамтран ажилласан БСУГазар, Сургууль, цэцэрлэг, Аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгийн тогооч, нярав нартаа баярлалааа