Олон улсын сувилагчдын өдрийг “ Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн газраас Корона вирусын халдвар /Ковид -19/-ын цар тахлын хүнд үед ажиллаж буй сувилагч, тусгай мэргэжилтэн нарын ажиллах урам зориг, эрч хүч нэмэгдүүлэх,сувилагч тусгай мэргэжилтэн нарын нэр хүндийг өргөх зорилгоор “ Миний мэргэжил сайхан ”,” Хүйн ээждээ баярлалаа”, “ Сувилагч чамдаа баярлалаа” эссэ бичлэгийн уралдаан, “ Олны талархал хүлээсэн сувилагч”, “ Олны талархал хүлээн эх баригч” цахим талархал зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд амжиллтай оролцон ТЭРГҮҮН байр эзэлсэн Эрдэнэцагаан сумын ЭМТ-ийн Эх баригч Х.Отгонжаргал, Асгат сумын ЭМТ-ийн Сувилагч С.Хулан, Дарьганга сумын ЭМТ-ийн сувилагч С.Энхтунгалаг нартай баяр хүргэж амжилт бүхний дээдийг хүсье. Мөн сувилагч, хүйн ээж нартаа талархал илэрхийлэн эссэ бичлэг ирүүлсэн Асгат сумын иргэн Н.Ганбаяр, Онгон сумын иргэн Ч.Атарболд нартай талархал илэрхийлж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсье.
Хамтран ажилласан ЭМГ-ын ХШҮ-ний баг, Лаборатори 1 дүгээр бүрэн дунд сургуулийн менежер Б.Алтантуяа, Монгол хэл, уран зохиолын багш Г.Одончимэг нартаа талархал илэрхийлье.
