Сүхбаатар аймгийн нийт иргэдийн 60% буюу 41мянган хүн вакцинд хамрагдана. Эхний ээлжинд тусгай чиг үүргийн ажил алба эрхэлж буй иргэд болон сургууль цэцэрлэгийн албан хаагчид хүнс тээвэр хүнсний дэлгүүрийн зарим ажилчид зэрэг 4500 хүн эхний тунгаа таригдсан болно Ковидын эсрэг вакцинжуулалтын 2р аян 2021оны 5сарын1 нээс эхлэн БНХАУын синофарм компаны Вероцель вакцинаар уул уурхайн ажилчид , хүнсний үйлдвэр ,бойны ,банкны салбар болон хүсэлт өгсөн албан газрын ажилчдыг эрсдлээр үнэлэн вакцинжуулах ажил явагдаж байна. Мөн аймгийн хэмжээний 50иас дээш насны иргэдийн 1-р тунг тарих ажлууд хийгдэж байна. БУ суманд 5цэгээр 2дахь тунгийн вакцинжуулалт болон 50 иас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг 3наас эхлэн үргэлжлүүлэх бөгөөд багийн иргэдээ вакцинжуулах ажлыг сумын ЗДТГ зохион байгуулна Иймд иргэд та бүхнийг хэт бөөгнөрөл үүсгэхгүйгээр вакциндаа хамрагдахыг уриалж байна Бид та бүхнийг тодорхой үе шаттайгаар вакцинд хамруулах болно.




