ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ БОЛОН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ЗАР

2022-2023 ОНЫ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ БОЛОН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ.

Бүртгэх хугацаа: 2022 оны 09 дүгээр сарын 08-18-ны хооронд

Бүртгэх хэлбэр:  https://hr.hdc.gov.mn/login цахим хаягаар бүртгэнэ. /Бүртгүүлэх зааврыг “Заавар харах” хэсгээс, нэвтэрч орсон тохиолдолд “Тусламж” хэсгээс харна уу/

Зөвлөмж: Материал дутуу эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бүртгэхгүй тул

– Програмд албан хувцастай цээж зураг оруулсан,

– Хүчинтэй буюу хүлээн авсан төлөвтэй лицензтэй байх,

– Хаягаа бөглөсөн,

– Дипломоо хавсралтын хамт хавсаргасан,

– Ажлын туршлага бөглөсөн эсэхээ дахин хянахыг зөвлөж байна.
Дээрх бүртгэлийг бүрэн хийсэн бол Зарлал-Сургалтын зараар дамжин сургалтаа сонгож бүртгүүлэх товчийг дарж бүртгүүлнэ. Эмнэлзүйн сургалт тул зөвхөн ганц сургалтад бүртгүүлэх боломжтой.

Сургалт эхлэх хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 03

Жич:

  1. Төрөлжсөн мэргэшил, мэргэжил дээшлүүлэх сургалтын элсэлтийн шалгалт авахгүй.
  2. Сургалтад бүртгэгдсэн эмнэлгийн мэргэжилтний нэрс, сургалт эрхлэх байгууллагын хуваарийг 09 дүгээр сарын 28-ны өдөр http://hdc.gov.mn/ цахим хаягт байршуулна.
  3. Сургалтын төлбөрийн хэмжээ нь ЭМСС, СС-ын хамтарсан 2015 оны 97/56 дугаар тушаалаар батлагдсан зардлын жишгийн дагуу 1 багц цагийн төлбөр нь 16000 төгрөг.

НЭГ. ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ

  1. 1. Их эмч, эм зүйч:  

Төрөлжсөн мэргэшлийн сургалтад элсэгч их эмч, эм зүйчэд тавигдах шаардлага:

  1. Тухайн мэргэжлийн чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтад суралцсан байх;
  2.  Тухайн мэргэшлийн чиглэлээр 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх;
  3.  Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтөй байх;
  4. Анагаах ухаан, эрүүл мэндийн бусад чиглэлээр мэргэшүүлэх болон магистр, докторын сургалтад давхар элсээгүй байх;