Аймгийн ИТХурлын 2023 оны 02 дугаар тогтоол Хүүхэд хөгжил, хамгааллын жилийн ажлын хүрээнд эхийн сүүгээр хооллолтыг дэмжих, эх хүүхдэд ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлж хөхүүл хүүхэдтэй ажилчдын ажиллах тав тухыг бий болгох зорилгоор зарласан 2023 оны эх хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх уралдаанд манлайлсан байгууллагуудын шагналыг “Цэнхэр алмаз” төв шинэ жилийн цэнгүүн дээр ЭМГазрын дарга А.Адъяасүрэн ёслол төгөлдөр гардуулан өглөө. Хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа.
- Тэргүүн байр Сумъяасүрэн даргатай Асгат сумын ЭМТ
- Дэд байр Аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх эрүүл мэндийн зөвлөл
- Гутгаар байр М.Энхсайхан эрхлэгчтэй 11 дүгээр цэцэрлэг
2023 оны хувь эх хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж хүүхэд хөхүүлэх, живх солих өрөөтэй байгууллага 7-оор нэмэгдэж аймгийн хэмжээнд 13 байгууллага дэргэдээ эх хүүхдийн өрөөтэй болсон нь онцлог юм.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллоход нярай эндэх тохиолдлыг 33%, эмэгтэйчүүдийг хөхний хавдраар өвчлөх эрсдэлийг жил бүр 6 хувиар бууруулдаг болохыг ДЭМБ тогтоогоод байна. Тиймээс 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллоцгоё



