Сумын эмийн эргэлтийн сан нь 1997 оныг хүртэл Монгол эм импекс концерны харьяа Баруун-Урт эм хангамж компани-д харьяалагдаж, ЭМЯ-ны шийдвэрийн дагуу 2001 онд Бамока төслийг хэрэгжүүлэн сум тус бүрт 2-4 сая төгрөгийн эм бараа, буцалтгүй тусламж өгч сумын ард иргэдийг Амин чухал, ЗШЭ-р тасралтгүй хангаж, ЭМГ-ын дэргэдэх Эмийн эргэлтийн сангийн удирдах зөвлөл нэгдсэн удирдлагаар хангаж , сум, багийн түвшинд эмийн хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах нөхцөлийг бодлогын хүрээнд шийдвэрлэн ажиллаж ирсэн.
2001 онд үүсгэн байгуулсан эмийн эргэлтийн санг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 50 дугаар тогтоол, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 41 дүгээр тогтоолоор орон нутгийн өмчид бүртгэж авсан байдаг. Тус эмийн эргэлтийн сан нь сумдын эрүүл мэндийн төвүүдийг эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангаж ирсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж эм, эмнэлгийн хэрэгслийг Ерөнхий гэрээний дагуу tender.gov.mn “Цахим дэлгүүр”-ээс худалдан авалтыг хийж эхэлсэнтэй холбоотойгоор Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар ЭЭСангийн статусын талаар хэлэлцэж “ХУВИЙН ХЭВШИЛ”- Д шилжүүлж өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэж, Сумдын Эрүүл мэндийн төв болон Ард иргэдийг Амин чухал, Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, эмийн сангуудад хяналт тавьж, гэрээ байгуулж ажиллахыг Аймгийн ЭМГ-т даалгасан шийдвэр гарлаа.

