“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ” НЬ 16 ХОНОГИЙН” аянд нэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” уриан дор Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд Аймгийн нэгдсэн эмнэлэг,Соёл урлаг, аялал жуучлал, залуучуудын газар , Энхлэн-Ачтан өрхийн эрүүл мэндийн төв,Энэрэл -Ачтан өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран Төрийн болон Төрийн бус байгууллагуудад “Жендэрийн тухай ойлголт ” “Стресс менежмэнт”сэдвээр сургалт зохион байгууллаа.
 
Хамтран ажилласан:
-Аймгийн нэгдсэн эмнэлэг
-Соёл урлаг,аялал жуучлал, залуучуудын газар
-Энэрэл-Ачтан өрхийн эрүүл мэндийн төв
– Энхлэн-Aчтан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд баярлалаа